Аймгийн төвд 12 пост ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-12 14:09:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд Засаг даргын захирамжаар төвлөрсөн суурин газрууд руу орох, гарах орон нутгийн чанартай авто замуудад зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 12-17-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарласан.

Тэгвэл Баянхонгор аймгийн хэмжээнд 89, үүнээс аймгийн төвд 12 пост ажиллаж мэргэжлийн байгууллагууд хяналт, шалгалт хийж байна.

Баруун талын төв зам, Цагдаа толгой, 10 мянгатын засмал замын төгсгөл, Улсын нөөцийн салбарын ард, Эрдэнэцогт сумын гарам, 5 дугаар багийн засмалын төгсгөл, Дунд булаг, Модон гүүр, Авто тээврийн төлбөр хураах цэг, Жуулчны бааз, УЦУОША, Намаг явах замуудад тус тус эргүүл хяналтын пост ажиллаж байна. Мөн урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл баг бүрт ажиллаж байгаа аж.

Ташрамд дуулгахад, Тус аймгийн хэмжээнд эрүүл мэндийн шалтгаанаар болон Онцгой комиссын хойшлуулшгүй ажлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үйлдэх тохиолдолд аймаг, сумдын Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлийн бичгээр явуулж, хяналт шалгалтыг хийж, холбогдох дүрэм, журмын дагуу ажиллаж байна.

Холбоотой мэдээ