619 тн ургац хураан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ онд Баянхонгор аймгийн хэмжээнд 11 сум 292.7 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 239 га-аас 619 тн ургац хураан авч 58.7 га талбайн ургац ганд нэрвэгдэн алдагджээ.
Монгол Улсын Засгийн газрын 138 дугаар тогтоолоор тус аймагт 400 сая төгрөгийг хуваарилсан бөгөөд хамгийн бага үнийн санал ирүүлсэн "Хос Соронз" ХХК, "Жаргалант Хун толгой" хоршоо, иргэн Б.Баярсайхан нартай 50 мянган боодол буюу 900 тн өвс, ногоон тэжээл нийлүүлэх гэрээ байгуулсан байна.
Аймгийн төвд 30 мянган боодол нарийн өвс буухаас өнөөдрийн байдлаар 3000 боодол өвс буусан бөгөөд дараагийн цуваа энэ долоо хоногт ирэх аж. Мөн 20 мянган боодол ногоон тэжээлийг өвөлжилт, хаваржилт хүндэрч зам даваа хаагдахаас өмнө сумдад байршуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд гагцхүү аймгийн Онцгой комиссын шийдвэрээр цаг хүндэрсэн үед хэрэглэх юм.
Үүнээс өнөөдрийн байдлаар Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан суманд тус бүр 1000 боодол, Заг, Гурванбулаг, Баянбулаг суманд тус бүр 750 боодол ногоон тэжээлийг байршуулаад байна.