ХӨВСГӨЛ: Оны онцлох хүүхэд бүрийг сая төгрөгөөр урамшуулав
Хөвсгөл, 2025 оны арванхоёрдугаар
сарын 30 /МОНЦАМЭ/. Аймаг, үндэсний болон олон улс,
тив, дэлхийн түвшинд мэдлэг, авьяас, ур чадвар, хичээл зүтгэлээрээ амжилт
гарган манлайлсан хүүхдүүдийн ололт амжилтыг олон нийтэд таниулан алдаршуулах,
тэдний хөгжих эрхийг дээдлэн хүндэтгэх, нийгэмд зөв үлгэр дуурайлал түгээх
зорилгоор “Оны онцлох 9 хүүхэд”-ийг шалгаруулж, шагнаж урамшууллаа.
117 days