ХӨВСГӨЛ: Жарганатын голыг өдөрт 500 гаруй аялагч зорин очиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-01-07 14:42:14

Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг дахь Жарганатын голыг зорих аялагчид эрс нэмэгдсээр байна.


Шинэ оны үеэр өдөрт 1000 гаруй иргэн ирж байсан бол он гарснаас хойш өдөрт 500 гаруй аялагч зорин очиж байна.


Рэнчинлхүмбэ сумын төвөөс 5 км зайтай байдаг Жарганатын гол -50 хэмд хөлддөггүй учраас нутгийн иргэд "амьд устай" гэж үздэг байна.


Голын харзанд өвлийн улиралд иргэд их ордог бөгөөд маш дулаахан, дотор нь ургасан өвс ургамал ногооноороо цэцэглэн ургасаар байдаг юм.


Мөн голын уур манан ойр орчмын мод бутыг цантуулж, өвлийн улиралд маш үзэсгэлэнтэй болдог учраас гадаад, дотоодын аялагчид зорин очиж, зургаа авхуулдаг болсон байна.


Голын ус маш гүнээс гардаг тул зуны улиралд их хүйтэн байдаг.


Жарганатын гол Улаанбаатараас 973 км, Мөрөн хотоос 245 км, Рэнчинлхүмбэ сумаас 5 км-ийн зайд байдаг.





 

Related news