ХӨВСГӨЛ: Мал сүргийн тоогоор улсад тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр 5.3 сая толгой мал тоолуулж улсад тэргүүлсэн байна.
Малын төрлөөр авч үзвэл 2.4 мянган тэмээ, 402.9 мянган адуу, 669.8 мянган үхэр, 2.2 сая хонь, 1.9 сая ямаа тоолуулсан байна.
Өмнөх онтой харьцуулахад адуу 7.2 хувь, үхэр 6.7 хувь, ямаа 84.6 хувиар тус тус өсөж тэмээ 2 хувь, хонь 0.2 хувиар тус тус буурсан байна.
Малтай өрхийн тоо 22.2 мянга болж өмнөх оноос 2.6 хувиар буурсан байна. Тус аймагт 34.6 мянган малчид бүртгэгдсэнээс 18.8 мянга 54.3 хувь нь эрэгтэй, 45.7 хувь нь эмэгтэй малчид байна.
Нийт малчдын 50.3 хувь нь 35 хүртэлх насны малчид байна гэж аймгийн Статистикийн
хэлтсээс мэдээллээ.