ХӨВСГӨЛ: Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-01-02 16:25:32

Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын иргэдийн хогийн цэг салхины доод талд байрлах Элстийн ар хэмээх ууланд байрладаг боловч хогийн цэг он удаан жил дороосоо шаталт явагдсаны улмаас шатаж өөрөөсөө хорт хий ялгаруулж иргэдийг хордуулсаар байсан юм.


1960 оноос хойш ашиглаж ирсэн Мөрөн сумын хогийн цэгийг ландфилл аргаар дарж, хог хаягдлын шаталтыг бүрэн зогсоох ажлыг хийж дууссан байна.


Тус ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Элемент медикалл” ХХК ажилласан бөгөөд хамгийн гол нь шинэ газар хөндөхгүйгээр, одоо ашиглаж буй талбайд зохион байгуулалтын өөрчлөлт хийж, хог хүлээн авах шинэ талбай бий болгожээ.


Мөрөн сумын төвлөрсөн хогийн цэг 170 орчим га талбайд тархаж, хогийн уугьсан утаанд иргэд хорддог байсан асуудал ийнхүү шийдэгдсэнээр 50 орчим мянган иргэд хогийн утаагүй, эрүүл орчинд амьдрах боломж бүрдэж байна.

 



Related news