Хөвсгөлд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэг дор худалдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-01-09 11:57:59

Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт “Хөх баавгай нуур” төрийн бус байгууллагаас “Хөвсгөлд үйлдвэрлэв” орон нутгийн брэнд бүтээгдэхүүний дэлгүүрийг нээгээд жил болжээ.


Энэ хугацаанд хоймор нутгийн 30 гаруй гар урлал эрхэлдэг иргэдийн бүтээл, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.


Хөдөө орон нутгийн иргэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тус дэлгүүрт авч ирж өгөөд орхидог бөгөөд борлуулсны дараа мөнгийг нь дансанд шилжүүлдэг байна.


Борлуулалт зуны улиралд хамгийн сайн байдаг бөгөөд он гарсаар үндэсний хувцасны захиалга борлуулалт өссөн байна.


"Хөвсгөлд үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүний дэлгүүр Мөрөн хотын Оргил ХҮТ-ийн 2 давхарт ажиллаж байна.

 

 

Related news