ХӨВСГӨЛ: Дулаанхан уулан дээрээс шинэ оны нарыг угтлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл, 2026 оны нэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөлийнхөн шинэ оны анхны нарыг ойролцоох өндөр уулан дээр эртлэн гарч хардаг уламжлалтай билээ.
Энэ жил Мөрөн сумын хойно оршин Дулаанхан уулан дээрээс шинэ оны анхны нарыг харж хурайлан угтлаа.
Дулаанхан уул нь Мөрөн сумын хойморт оршдог
учраас Хөвсгөлийнхөн тахин шүтэж ирсэн бөгөөд сүүлийн үед шинэ оны нарыг Дулаанханы орой дээрээс хардаг болжээ.
