ХӨВСГӨЛ: Шинэ жилийн баяраа Чингүнжавын талбайд тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөлийнхөн шинэ жилийн баяраа Хотгойдын баатар Чингүнжавын талбайд 12 дугаар сарын 31-нд тэмдэглэнэ.
Энэ үеэр 2025 онд хийж бүтээсэн ажлаараа хоймор нутагтаа тэргүүлсэн 9 алдартныг тодруулж, өвлийн өвгөний бэлэг гардуулж иргэдэд Хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөнө.
Шинэ жилийн баярт
агентлаг, байгууллага, аж ахуйн нэгж нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол,
соёл, спорт хөдөө аж ахуйн салбар гэсэн чиглэлээр нэгдэн сүлд модоо чимэглэж
өвлийн өвгөн, цасан охин, алиалагч, гэрлэн чимэглэл бүхий орчин бүрдүүлж
оролцохоос гадна халуун жүүс, цай, аарцаар иргэдэд үйлчлэх юм байна.