ХӨВСГӨЛ: “Өдөр бүр 1 аяга сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг энэ онд сургуулийн өмнөх боловсролын 46 цэцэрлэгийн 7809, ерөнхий боловсролын сургуулийн 31436 нийт 39245 хүүхдэд “Өдөр бүр 1 аяга сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн 13599 суралцагч, 6-12-р ангийн 3115 суралцагч дотуур байрны 2616 хүүхдэд 89794 литр сүү болон тараг, 8161 кг аарц, ааруулыг 7 хоногт 1-2 удаагийн давтамжтай үдийн хоолонд оруулсан байна.
Сургуулийн өмнөх боловсролын 217 бүлгийн 6575 хүүхдэд өдөрт 60888 литр сүү,
сүүн бүтээгдэхүүн 17 цэцэрлэг 12000 литр буюу 54 сая төгрөгийн сүү, сүүн
бүтээгдэхүүнийг эцэг эхийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн байна.