ХӨВСГӨЛ: Цагаан-Уул сум 410.6 мянган толгой мал тоолуулж аймагтаа тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр 5.3 сая толгой мал тоолуулж улсдаа тэргүүлсэн.
Тус аймгийн Цагаан-Уул 410.6 мянган толгой мал тоолуулж аймагтаа тэргүүлж улсад гуравт орсон байна.
Цагаан-Уул сум аймагтаа адуу, хонь, тэмээний тоогоор тэргүүлсэн бол үхрийн
тоогоор Алаг-Эрдэнэ сум, ямааны тоогоор Төмөрбулаг сум тэргүүлжээ.
Тус сумын малчид 1976 онд 100 мянган хоньтой болж 1 буман хонины баяр, 2015 онд 3 бум малын баяр хийсэн бол 2016 онд 4 бум малтай болсон юм.
Цагаан-Уул суманд 1600 орчим өрхийн байдгийн 1150 нь мал маллан амьдардаг байна.