ХӨВСГӨЛ: Улсын аварга малчинд 10 хүнийг уламжилна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо.
Хуралдаанаар улсын хошой аварга, улсын аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олон нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.
Улсын хошой аварга малчин 1, улсын аварга малчин 10, улсын аварга саальчин 1, улсын аварга фермер 2, тариаланч 2, тариаланч хамт олонд 1 байгууллагыг уламжлахаар боллоо.
Мөн "Бэлчээр ашиглалтыг
хариуцлагжуулах журам"-ын 2025 оны хэрэгжилт, үр дүн, “Үйлдвэрлэгч Хөдөө” арга
хэмжээний хүрээнд олгосон сүүний үхрийн өвөлжилтийн талаарх мэдээлэл, Шинэ-Мөрөн хорооллын түрээсийн орон сууцны
эргэн төлөлтийн өнөөгийн байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

