ХӨВСГӨЛ: Баярын үеэр ээлжид хоносон алба хаагчдад талархал илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл, 2026 оны нэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар он солигдох мөчид ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж, ээлжид хоносон алба хаагчдад талархал илэрхийлж гарын бэлэг гардууллаа.
Төр түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Нэг цэгийн үйлчилгээний төвийн албан хаагчдад аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар шинэ оны мэнд хүргэж, баярын бэлэг гардуулан ажлын амжилт хүслээ.
Тус аймгийн хэмжээнд баярын өдрүүдэд онц ноцтой хэрэг, зөрчил гараагүй тайван хоносон байна.

