ХӨВСГӨЛ: Хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд 230 сая төгрөг олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд 230 сая төгрөг олгоно.
Мөрөн сумын ИТХ-ын тогтоолын дагуу 70 сая төгрөг хүртэлх төслийг дэмжих боломжтой ба 60 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй олгох юм байна.
Төслийг хүнсний үйлдвэр үүн дотор сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэл, мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэл, газар тариалангаас хүлэмжийн аж ахуй, малын тэжээлийн ургамал тариалалт, мод үржүүлэг гэсэн чиглэлээр авна.
Мөн хөнгөн үйлдвэр, мал аж ахуй гэсэн чиглэлд болон агаарын бохирдол бууруулах, амины орон сууцыг дулаалах, шинэчлэх, байгаль орчинд ээлтэй, өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбох, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих төслийг дэмжих юм.
Төслийг энэ оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 1-ний
өдрийг дуустал Мөрөн сумын ЗДТГ-ын moron.khs.gov.mn сайтаар
хүлээн авч, “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон
шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу сонгон шалгаруулах ажээ.