ХӨВСГӨЛ
ХӨВСГӨЛ: Хориглох тэмдэг байршуулсан газраар зорчихгүй байхыг анхааруулав
Хатгал  /МОНЦАМЭ/. Хатгал тосгоноос баруун хойд зүгт 14 км-т Живаагийн хил, 30 км-т Хүслийн хад буюу Сомо сарьдгаас 20 км-т Хэрвистэйн үзүүр гэдэг газар хар хил гарсан байгаа тул Мөсний баярт ирсэн иргэдийг хориглох тэмдэг байрлуулсан газраар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байж, аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байдаг байна.Мөсний баяраар Хөвсгөл аймгийн ОБГ-ын дарга,Ххурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 46 алба хаагч 4 тээврийн хэрэгсэл, 2 морин чарга, 2 морьтойгоор  иргэдийн аюулгүй байдлыг хангаж өндөржүүлсэн бэлэн байдалд   ажиллаж байна.   Ямар нэгэн зөрчил, дуудлага гараагүй тайван байна гэж ОБГ-аас мэдээллээ.   
215 days