ХӨВСГӨЛ: Он солигдох мөчид 5 эх амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-01-01 16:08:24

Хөвсгөл, 2026 оны нэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт шинэ оны босгон дээр 5 эх амаржиж 3 охин, 2 хүү  мэндэлсэн байна.


Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар он солигдох мөчид мэндэлсэн 5 бяцхан иргэддээ болон төрөх, эмэгтэйчүүдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 17 жирэмсэн эхчүүдэд гарын бэлэг гардуулж, шинэ оны мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.


Тус аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд төрөлт эрс багасаж байна.


Аймгийн хэмжээнд 2024 онд 1700, энэ онд 1600 гаруй  эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.


Хөвсгөл аймгийн төрөлтийн тоог сүүлийн 10 жилээр харвал 2014 онд хамгийн өндөр буюу 3592, 2025 онд хамгийн бага буюу 1600 гаруй хүүхэд төржээ.







 

Related news