Алдартнуудын эгнээ гурван гавьяат цолтноор нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүндэтгэлийн баярын хурал, концерт аймгийн спортын ордонд боллоо. Ойн баярын хурлыг аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат нээж, аймгийн Засаг дарга З.Батзориг аймгийн түүхэн уламжлал, хөгжил дэвшлийн талаар илтгэл тавилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал хүртсэн зарим иргэдэд шагналыг УИХ-ын гишүүд, аймгийн удирдлага гардууллаа. Монгол Улсын төрийн дээд шагнал “Гавьяат багш” цолоор шатрын “Сөрт” клубын багш Ж.Пүрэвсүрэн, “Гавьяат жүжигчин” цолоор аймгийн хөгжимт жүжгийн театрын дуучин Т.Оюунцэцэг, “Гавьяат тамирчин” цолоор Монгол Улсын начин Д.Гомбосүрэн нар шагнууллаа.
Мөн төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одонгоор Хутаг-Өндөр сумын уугуул, төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Булган аймаг дахь нотариатын салбарын нотариатч Б.Пүрэвсүрэн, Булган сумын өндөр настан Д.Чулуунбат, “Алтан гадас одон”-гоор Булган сумын “Борогчин трейд” ХХК-ий слесарь Н.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын өндөр настан Ч.Хишгээ, Булган сумын соёлын төвийн хөгжмийн багш Б.Хишигбат, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Булган сумын эрүүл мэндийн төвийн үйлчлэгч Б.Алтангэрэл, “Цэргийн гавьяаны улаан туг” одонгоор аймгийн цэргийн штабын бэлтгэл офицер А.Батгэрэл нарын хүмүүсийг шагнасан байна.
Баярын хурлын дараа “Зуунд дуурсагдах нутаг” хүндэтгэлийн концерт тоглолоо.

М.Батжаргал