Цагдаагийн газарт автомашин бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-18 16:17:06
Булган /МОНЦАМЭ/ Цагдаагийн Ерөнхий газар Булган аймгийн цагдаагийн байгууллагын 80 жилийн ойг тохиолдуулан “Пургон” автомашин бэлэглэлээ.
Мөн суурин болон зөөврийн компьютер зарим тоног төхөөрөмжөөр хангасныг цагдаагийн байгууллагын баяр жагсаалын үеэр Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл гардууллаа.
- Ирэх долоо хоногт болох аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмын үеэр нийслэл болон бусад аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдыг дайчлан ажиллуулахаар төлөвлөж байгаа үед машин тоног төхөөрөмжөөр хангаж байгаа нь сайшаалтай гэж Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ажилтан, цагдаагийн хошууч Э.Ариунчимэг ярилаа.
М.Батжаргал

Холбоотой мэдээ