Герман жилд 500 мянга орчим дүрвэгч хүлээн авч чадна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-09 10:43:34

БЕРЛИН. /NHK/. Герман жилд орогнол хүссэн хагас сая орчим дүрвэгчийг хэдэн жилийн турш хүлээн авах боломжтой гэж тус улсын дэд Канцлер Зигмар Габриэль мэдэгдсэн байна.

Өчигдөр тэрбээр телевизэд өгсөн ярилцлагадаа, Герман хүчирхэг эдийн засаг, ажиллах хүчний хомсдолтой учир шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй асуудлуудыг даван туулахын тулд татвараа нэмэх шаардлагагүй гэж мэдэгджээ.

Гэвч орон нутгийн удирдлагууд, төв Засгийн газрын санхүүжилт хангалтгүй байгаагийн зэрэгцээ ачаалал нэмэгдэнэ гэж иргэд түгшиж байна гэж мэдэгджээ.

Ойрхи Дорнодоос Унгараар дамжин 5000 орчим дүрвэгч даваа гарагт Германы өмнөд нутгийн Мюнхен хотод ирсэн байна. Мөн 20 мянга орчим дүрвэгч амралтын өдрүүдээр Германд очжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд