М.Баасай багшийн нэрэмжит тэмцээнд 2000 сурагч оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн математикийн багш М.Баасайн нэрэмжит бүсийн нээлттэй тэмцээн 13 дахь жилдээ боллоо.
“Тоо бодлогын аварга шалгаруулах” тэмцээнд Хөвсгөл, Дархан-Уул, Булган, Баянхонгор зэрэг долоон аймгийн 6-12 ангийн 2000 гаруй сурагч оролцов. Оролцогчид 76 багц медалийн төлөө өрсөлдөж,.тэмцээний нийлбэр дүнгээр Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургууль түрүүллээ. Удаах байрт Лаборатори 8 дугаар сургууль, гуравдугаар байрт Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургууль орлоо.
Мөн багш нарын дунд явуулсан тэмцээнээс Дархан-Уул аймгийн бага ангийн багш н.Эрдэнэчимэг тэргүүн байр, Орхон аймгийн багш н.Энхболд хоёрдугаар байр эзэллээ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Тэр Их Шунхлай” ХХК ажиллалаа.
,Б.Оюун-Эрдэнэ