Казахстанд ард түмний нэгдлийн өдрийг тэмдэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-01 11:38:11
АЛМА-АТА. /РИА Новости/. Өнөөдөр Казахстан улс ард түний нэгдлийн өдрийг тэмдэглэж байна. Тавдугаар сарын нэгний өдрийг Ард түмний нэгдлийн өдөр болгон зарлах тухай зарлигт Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1995 онд гарын үсэг зурж байжээ. Улсын баяр болох энэ өдөр Казахстанд бүх хүн амардаг байна.
 
Энэхүү баяр нь Казахстаны ард түмний оюун санааны нэгдэл хийгээд соёлын олон янз байдлыг бэлгэддэг аж. Түүнчлэн тогтвортой байдлыг бэхжүүлэх, угсаатан хоорондын эв нэгдэлтэй байдал нь тус баярын гол утга учир болдог юм байна.
 
Баярын үеэр тус улсад урлаг соёлын тоглолтууд, хүүхдийн уран бүтээлийн их наадам, спортын тэмцээн уралдаанууд зохион байгуулагддаг гэнэ. Түүнчлэн номын сан, музей, театр болон бусад урлаг соёлын байгууллагуудад ард түмний нэгдэл, эв найрамдлыг харуулсан сэдэвчилсэн үзэсгэлэнгүүд тавигдаж, жүжигчилсэн тоглолтууд болдог байна.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ