Дулааны станц хэвийн ажиллаж байгаа ч халаалт стандартад хүрэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 09:53:52

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Дулааны станц ашиглалтанд орсноос хойш 2 дахь жилдээ ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Дулааны станцын 3 зуух бүрэн хүчин чадлаар ямар нэгэн доголдолгүй ажиллаж байгаа ч иргэдээс халаалт дулаан хэвийн бус стандартад хүрэхгүй байна гэсэн асуудлыг тавьсаар байна. Дулааны станцад ямар нэгэн доголдолгүй байгаа учраас иргэд  байр сууцаа дулаалах, дулаан алдалтыг зогсоох талаар өөрсдийн зүгээс анхаарах хэрэгтэй гэдгийг  сануулж байлаа.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ