Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 13:18:44

Хөвсгөл аймгийн хэмжээнд  5475 хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж амьдарч байгаа бол Мөрөн сумын хэмжээнд 1723 хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байна.

Тус иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээнд хууль таниулах сургалт, аав ээж би тэмцээн, хөтөлбөрт хамрагдсан иргэдийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, суугаа волейбол, хонхот бөмбөг, шатар зэрэг  уралдаан тэмцээнийг  зохион байгуулах ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ