Гурван ихэр залуу нэгэн зэрэг хуримаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 21:36:28

Өнөөдөр буюу 2015 оны 11 сарын 26-ны билэгт сайн өдөр Сүхбаатар аймгийн 3 ихэр залуу нэгэн зэрэг хуримаа хийлээ.

Энэ нь аймаг орон нутагт  төдийгүй Монгол Улсын хэмжээнд нэгэн зэрэг хуримаа хийж буй анхны 3 ихэр болж байгаагаараа түүхэнд тэмдэглэгдэн үлдэхүйц үйл явдал болж байгаа юм.

Тэд бол Сүхбаатар аймагт байгаа ганц, гурван ихэр юм. 

Цэвэгсүрэнгийн Өлзийжаргал, Өлзийбаатар, Өлзиймөнх нар нь 1986 оны 7 сарын 30-нд  Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод мэндэлжээ.

Т.Одончимэг

 

Холбоотой мэдээ