Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРХудалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 19 дүгээр хуралдаан ОХУ-ын Чит хотод 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд болж байна.
Комиссын хуралдааныг Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Оросын талаас байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской нар ахлана. Энэхүү хуралдааны үеэр хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх болно.