“Хуулиа мөрдье-21” аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Өсвөр үе, залуучуудын хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хуулиа мөрдье – 21” аян орон даяр өрнөж байна.
Энэхүү аяны нээлт Хэнтий аймагт болж, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран Хэрлэн голын эрэг дээр “цас мөсний баяр” уралдаант арга хэмжээг зохион байгуулав.
Нийт 11 багийн 140 гаруй залуучууд 7 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон аж. Нийлбэр дүнгээр:
1-р байрт 2-р багийн “Амьгүй дайсан” баг
2-р байрт Хан Хэнтий чуулгын “Аравт” баг
3-р байрт Онцгой байдлын газрын “Fire” баг тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагджээ. Тэмцээн “Багийн мэндчилгээ”, “Хэний цай хоол амттай вэ”, “Чаргаар гулгах”, “Морин байлдаан”, “Олс таталт”, “Мөсний хөл бөмбөг”, “Мөсний сумо” зэрэг төрлүүдээр явагджээ.
Аяны хүрээнд цаашид олон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Д.Одонтунгалаг