Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярыг архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг аймгийн Засаг дарга гаргалаа.
Сүүлийн жилүүдэд Монголчууд бид аливаа баярыг хэт үрэлгэн байдлаар тэмдэглэж байгаа нь өрх гэр, иргэдийн амьдралд багагүй дарамт учруулж, нөгөө талаас нийгмийн дэг журмыг алдагдуулан архидан согтуурлаас үүдэлтэй гэмт хэрэг гарах шалтгаан болж байна гэдгийг тэрээр онцлон тэмдэглэв. Тиймээс иргэн болон байгууллага, аж ахуйн нэгж нь баяр ёслолын үеэр хамт олноо согтууруулах ундаагаар дайлахыг урьтал болголгүй, “Сархад савнаасаа бусдыг дийлнэ” гэх үгийг санацгааж, баярын арга хэмжээндээ архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзахыг уриалгад дурдсан байна.
Аймгийн хэмжээнд архидан согтуурах явдалтай тэмцэх чиглэлээр анхаарч, “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг батлуулан жил бүр зорилтот ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлдэг бөгөөд аймгийн хэмжээнд энэ онд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 38,7 хувиар буурсан байна.

Б.Батчимэг