Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Баян-Өлгий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-21 18:40:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 20-21-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Түүнтэй хамт ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хурандаа Д.Энхбаатар нарын албаныхан байлцлаа.

Тэрээр өчигдөр Өлгий хотноо Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид зэвсэг техник, барилга байгууламж, сургалт бэлтгэлээ сайжруулах хүрээнд хийгдэж буй ажлуудтай танилцаж, албан хаагчдын санал сэтгэгдлийг сонслоо. Мөн Сагсай сумд байрладаг Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн  штабын барилга, гал тогоо,  40 айлын албан тушаалын орон сууцны нээлтэд оролцлоо. Энэ үеэр ангийн захирагч, хурандаа Ц.Буянтогтоход байлдааны тугийг албан ёсоор гардуулж өглөө.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Завхан аймагт ажиллахаар мордлоо.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ