Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдааны ирц бүрдэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-21 16:16:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхлэх байсан ч ирц бүрдсэнгүй.

Одоо хурлын танхимд МАН-ын 17 төлөөлөгч бусад төлөөлөгчдийг орж ирэхийг хүлээж байна. Харин аймгийн ИТХ дахь АН-ын нэр бүхий 16, МАН-ын 5 төлөөлөгч аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын  эхэнд тавих шаардлагыг тавьж, тэр хүртэл хуралдаанд оролцохоос татгалзжээ.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан: "Сөрөг хүчнээс тавьсан аймгийн Засаг даргын 2017 оны ажлын тайланг сонсож үнэлэлт, дүгнэлт өгөх асуудлыг эхний ээлжинд хэлэлцэх саналыг Тэргүүлэгчид хүлээж авсан. Хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулсан байгаа. Харин Засаг даргыг огцруулах асуудлыг нэгдүгээрт эрэмблэх нь хууль эрх зүйн хувьд боломжгүй. Төлөөлөгчид бүгдээрээ хуралдаанд оролцоод, горимын санал гаргаж хэлэлцээд явах боломж байгаа" гэсэн тайлбар өглөө.

Дээрх 21 төлөөлөгчийг маргааш хүртэл хүлээж, хуралдааныг 22-ны өдөр өглөөний 09:00 цагаас эхлүүлэхээр хойшлууллаа.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ