Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан товлосон цагтаа эхэлсэнгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-21 12:19:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхлэхээр товлогдсон ч төлөөлөгчид хурлын танхимд орж ирээгүй, хуралдаан эхлээгүй байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 19-ний өдрийн 179 тоот тогтоолоор тус ээлжит хуралдаанаар аймгийн Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсох, аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх, 2018 оны төсвийг хэлэлцэж батлах, аймгийн Засаг даргыг огцруулах эсэхийг хэлэлцэх зэрэг 13 төрлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Дашрамд хэлэхэд, ИТХ-ын ээлжит V хуралдааныг энэ сарын 4-ний өдөр хуралдуулахаар зарлаж байсан юм. Гэвч аймгийн ИТХ дахь АН-ын нэр бүхий 16, МАН-ын 5 төлөөлөгч аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын эхэнд тавих шаардлагыг тавьж, намын бүлгүүд нэгдсэн байр суурьт хүрч чадаагүйгээс хуралдаан хойшлогдсон ажээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ