Гэр шатаж, 38 настай эрэгтэй нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2017-12-15 15:47:36
Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт гэр шатаж, 38 настай эрэгтэй нас барсан тохиолдол урд шөнө гарчээ. 

Аймгийн Онцгой байдлын газарт 12 дугаар сарын 15-ны 00:59 цагт гал гарч байна гэсэн дуудлага ирж, Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 01:03 цагт очиж, 12 минут ажиллаж  галыг унтраажээ.  Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн иргэн О нас барсныг цагдаагийн байгууллагад, 35 настай иргэн Б хөнгөн түлэгдсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
 Т.Отгонтуяа
Холбоотой мэдээ