Тойрогтоо 14,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 2017-2018 онд нийт 14,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тойргийнхоо сумдад шийдвэрлүүлсэн гэдгийг УИХ-ын гишүүний бие төлөөлөгч мэдээлэв.
2018 онд улсын төсвийн 7,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мөрөн сумын 150 ортой цэцэрлэгийн барилга, Чандмань-Өндөр сумын 320 хүүхдийн сургуулийн барилга, Хатгал тосгоны Захирагчийн албан конторын барилга, Ахмадын амралт сувиллын барилгын өргөтгөл, Улаан-Уул сумын 320 хүүхдийн сургуулийн барилга, 75 ортой сургуулийн дотуур байр, Баянзүрх сумын 150 хүүхдийн сургуулийн дотуур байр, Ханх сумын Ханх-Монд чиглэлийн 23 км хатуу хучилттай авто зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийхээр УИХ-аас баталжээ.
Мөн "2017 онд харилцаа холбоо, дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр нийт 7,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хатгалаас-Тойлогт нуур хүртэлх 40 км Цахилгаан дамжуулах агаарын шугам, Ренчинхлүмбэ, Ханх сумдыг үүрэн холбооны 3G сүлжээнд холбох зэрэг бүтээн байгуулалтын ажлууд болон Алаг-Эрдэнэ сумын 100 ортой хүүхдийн цэцэрлэг, Ханх сумын 150 ортой сургуулийн дотуур байр, Цагааннуур сумын 100 ортой сургуулийн дотуур байр, Чандмань-Өндөр сумын 100 ортой сургуулийн дотуур байр, Баянзүрх сумын 320 хүүхдийн сургуулийн байр зэрэг олон жил царцсан барилгуудын санхүүжилтийг шийдвэрлүүлж ашиглалтад оруулаад байна" гэдгийг онцолж байлаа.

Б.Гантуяа