Яруу найрагч Б.Сарантуяа “Хөвсгөлийн Од” шагнал хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-14 20:34:51
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хоймор нутгаа төлөөлөн “Болор цом”-д шүлгээ сойж олон уран бүтээлийг туурвиж яваа яруу найрагч Буяндэлгэрийн Сарантуяа өөрийн тав дахь уран бүтээл болох “Увидаст модны зүүд” яруу найргийн номны нээлтээ хийлээ.
Тэрээр хайр дурлалын, эх орны сэдвээр уран бүтээлээ голчлон туурвидаг бөгөөд 2015 онд өөрийн уран бүтээлээс бүрдсэн “Хөх монголын сувдан хойморт” цомог гаргасан бол энэ онд “Увидаст модны зүүд”  яруу найргийн номоо уншигчиддаа хүргэж байгаа  шилдэг уран бүтээлч тул Хөвсгөл аймгийн ИТХ-ын дээд шагнал “Хөвсгөлийн Од” медалиар шагнууллаа.
Түүний зохиосон  “Хөх монголын сувдан хойморт” дуу нь Хөвсгөл аймгийн сүлд дуу болж, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид дуулж олны хүртээл болгожээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ