Танзанийн уурхайчид газар дор 41 хоножээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-18 12:53:29

АРУША. /АА/. Газар дор 41 хоног түгжигдсэн Танзанийн 5 уурхайчныг аварсан байна.

Танзанийн баруун нутгийн Шиньянгад 10 дугаар сарын 5-нд ойролцоогоор 120 метр гүнд хонгил нурж, уурхайчдыг газар дор түгжсэн байна.  20 уурхайчин ажиллаж байсны 14-ийг аварсан бөгөөд үлдсэн 6 уурхайчин ор сураггүй байжээ. Тэдгээр 6 уурхайчны 1-ийн цогцсыг аврагчид олсон юм.

Амьд үлдсэн 5 уурхайчин эмнэлгийн тусламж авч буй бөгөөд биеийн байдал нь хүнд боловч тогтвортой байгаа тухай Шиньянгын цагдаагийн дарга Юстус Камугиша мэдээлэв. “Эрүүл хүн 14 хоног хоолгүй явж чадна. Гэвч шавж болон нүхэнд байсан шонгийн холтсоор хооллосон учир тэд 41 хоног амьд байсан байна” гэж Нгови эмч хэлсэн байна.

Завсраар нь нарны туяа тусаж, ус нэвчин орж ирдэг газрыг газар дор долоо хонож, итгэл найдвараа алдсан уурхайчид олсон тухай амь үлдэгчдийн нэг Чача Вамбура сэтгүүлчдэд ярьсан байна. “Тэр газрыг олсон нь бидэнд итгэл төрүүлсэн. Бид жоом, мэлхий болон хонгилыг тулж байсан шонгийн холтсоор хооллодог байлаа. Бохир байсан ч бид малгайндаа ус тосч ууж байсан. Өөр сонголт байгаагүй” гэж тэр хэлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ