Польшийн соёлын өдрүүд эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-16 17:13:13

Польшийн соёлын өдрүүд өнөөдрөөс эхэллээ.

Соёлын өдрийн хүрээнд Польшийн хийлч Катажина Дуда, төгөлдөр хуурч Марэк Браха нарын хийл, төгөлдөр хуурын хоршил тоглолт өнөөдөр Улсын Филармонийн тайзнаа болно. Энэ сарын 18,19-нд Радио телевизийн дээд сургуульд Польшийн гурван киног толилуулах юм. Тодруулбал, 2015 онд гадаад хэлээрх шилдэг кино ангилалд Оскарын шагнал хүртсэн найруулагч Павел Павликовскийн “Ида”, “Jack Strong”, “Our father” киног Монголын үзэгчдэд хүргэх юм. Кино бүрийн дараа киноны талаар анализ хийн нээлттэй хичээл явуулах аж. Нээлттэй хичээлийг Польшийн кино академийг төгсөгч, продюсер Б.Түмэн-Өлзий явуулах юм байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ