"Мөнх тэнгэрийн бичиг-2017"

ВИДЕО МЭДЭЭ
photo_user@montsame.mn
2017-11-17 16:04:44

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиогдож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон хэл бичиг, түүх соёлын салбарын нэртэй эрдэмтэн, зохиолч, багш сурагчдын төлөөлөл оролцлоо.

 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэнг өнөө жил хүүхэд багачуудын үндэсний бичиг соёлдоо шимтэн суралцах, түгээн дэлгэрүүлэх хандлагыг дэмжих зорилгоор 8 шилдэг уран бүтээлч, 55 сурагчийн бүтээлээр дэлгэж байгаагаараа онцлог юм.

Тус үзэсгэлэнд “Би Монгол хүн”, “Чойбалсан”, “Чингүүнжавын өчил”, “Нүүдэлчин” бүтээлүүд шилдэгээр шалгарсан бол Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5-р сургуулын 12д ангийн сурагч Г.Оюунсүрэнгийн “Монголын нууц товчоо” бүтээл тэргүүн байрын шагналыг хүртлээ.

Үзэсгэлэн 11-р сарын 23-г хүртэл олны хүртээл болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд