Бруцеллёзын вакцинжуулалтын үр дүн 90 хувьтай гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-17 15:54:15
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Тариат сум бруцеллёзгүй сум болох зорилт тавьж 2015-2017 онд бруцеллёзтой тэмцэх сумын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Архангайн “Малчдын холбоо” ТББ-тай хамтран Тариат суманд бруцеллёз өвчинтэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа вакцинжуулалтад мониторинг хийжээ.

Хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн вакцинжуулалтын үр дүнг тооцох, мониторинг хийх ажлыг энэ сарын 03-09-нийг хүртлэх хугацаанд Тариат сумын Алтаад, Мөрөн, Бөөрөлжүүт, Хорго, Цагаан нуур, Тэрх багийн малаас авсан нийт 577 дээжинд стандарт MNS-5198:2002 арга зүйн дагуу шинжилгээг хийж гүйцэтгэхэд вакцинжуулалтын үр дүн 90 хувьтай гарсан байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ