Өлгийд "Санаа зөв бол заяа зөв" хичээлээр нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 14:35:03

   Баян-Өлгий аймагт хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол өнөөдөр Аймгийн төв талбайд болж байна. Нээлтийн ажиллагаа Улаанбаатарын цагаар арван цагт «Санаа зөв бол заяа зөв» нээлттэй хичээлээр эхлэв.

Энэ арга хэмжээнд аймгийн удирдах ажилтнууд, нийт сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүд оролцов. Хичээлийн шинэ жилд бүх сургуулийн бэлтгэл бүрэн хангагджээ. Баяннуур, Улаанхус, Цэнгэл зэрэг хэд хэдэн суманд хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгүүд шинэ байртай болсон бол Өлгий суманд тус бүр 438 сая төгрөгийн өртөгтэй хүүхдийн 4 цэцэрлэг удахгүй ашиглалтад орохоор болов. Мөн хоёрдугаар ахлах сургуулийн 2,3 тэрбум төгрөгийн өртөгтэй хичээлийн байрыг барьж байгуулах ажлын үйл явц амжилттай байгаад сурагчид урамтай байна гэж аймгийн боловсрол, соёлын газраас мэдээллээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд