Ургийн учгийг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
montsame_user@montsame.mn
2015-09-07 14:14:15

Баянхонгор аймгийн ахмадын хорооноос жил бүр уламжлал болгон явуулдаг “Ургийн учиг” ахмадын уулзалт зохион явуулжээ. Энэ жилийн уулзалтыг Баян-Өндөр, Богд сумын ахмадын хороод хамтран удирдамж, хөтөлбөрийн дагуу өндөр түвшинд хийсэн байна.

Уулзалтад Баянхонгор аймгийн Богд, Жинст, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан сумдын ахмадууд оролцжээ. Тус арга хэмжээгээр ахмадууд ураг төрлийн ариун холбоо, угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, өвөг дээдсийн алтан сургаалиудыг хойч үедээ өвлүүлэхэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг хийж зөвлөлддөг байна.

Мөн үеэр сум бүр урлагийн номер, үзүүлбэр, мэндчилгээ дэвшүүлж сумаа сурталчилснаас гадна гар бөмбөг, шатар, теннис, үндэсний бөх, уртын дуу, ардын дуу, АХА зэрэг уралдаан тэмцээнүүдийг зохиодог уламжлалтай аж.
 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд