Бүгд Найрамдах Беларусь улсад Өмнөговиос зургаан оюутан суралцахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-21 12:20:33
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн 6 оюутан Бүгд Найрамдах Беларусь улсад суралцахаар боллоо. Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Беларусийн Жодино хоттой найрсаг харилцааны хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд залуусыг гадаадад сургах саналыг аймгаас танилцуулсан байна.
Харин өнөөдөр энэхүү санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн 6 оюутныг Жодино хотын Политехникийн их сургуульд 100 хувийн тэтгэлгээр сурахаар боллоо. Тэднийг хүнд машин механизмын цахилгааны инженер мэргэжлээр суралцуулахаар батламжийг нь гардуулан өгөв. Уул уурхай хөгжсөн тус аймагт нэн дутагдалтай мэргэжлийн нэг нь дээрх мэргэжил бөгөөд оюутнууд 2 жил 10 сар суралцаад шууд ажлын байртай болно. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ