Улаанбаатарт 12-14 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-09-18 08:02:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар  багавтар  үүлтэй,  хур тунадас орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар сэрүүсч 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 12-14 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


 
Холбоотой мэдээ