Н.Түвшинбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх наадам ням гарагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-04 19:48:42
Булган /МОНЦАМЭ/ Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн  ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд долоо давж Монгол Улсын заан цол хүртсэн Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам Сайхан суманд ирэх Ням гарагт болно.

Үндэсний бөхийн барилдаан, азарга, их насны морьдын уралдаан, шагайн харваа болно. Мөн Н.Түвшинбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Наадмыг зохион байгуулах аймгийн комисс байгуулагдан ажиллаж байна гэж Сайхан сумын Засаг дарга Д.Дорждагва ярьлаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн их наадмын аварга, анхны хос медальтан Н.Түвшинбаяр энэ жилийн наадмаар улсын заан цол хүртснээс хойш даншигийн начин цолтой болж, жудо бөхийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртээд байгаа билээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ