Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг олон улсын хуулиар зохицуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-05 14:57:00

БЕРЛИН. /NHK/. Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргааныг олон улсын хуулийн хүрээнд зохицуулах хэрэгтэй гэдэгт ЕХ болон Японы гадаад хэргийн сайд нар тохиролцлоо.

Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида болон ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини Германы Люксембург хотод өчигдөр уулзжээ. Ази-Европын уулзалтад Кишида Японыг төлөөлөн оролцож байна.

Өнгөрсөн гурван жилд анх удаа Сөүл хотод зохион байгуулсан Япон, Өмнөд Солонгос, БНХАУ-ын гурван талын уулзалтын тухай Кишида Могеринид мэдээлэл өгчээ.

Хамтын ажиллагааны харилцааг хэвийн болгох нь ихээхэн амжилт юм гэж Кишида гурван талын уулзалтыг сайшаагаад, ирэх жилийн гурван талын дээд хэмжээний уулзалтыг даргалах орны хувьд цаашид гурван орны харилцааг бэхжүүлэхийн төлөө ажиллана гэж мэдэгджээ. Харин Могерини, уулзалтын үр дүнг сайшаагаад, Япон, Өмнөд Солонгос, БНХАУ-ын харилцаа нягт байх нь дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ихээхэн хувь нэмэр болно гэв.

Өмнөд Хятадын тэнгисийн хурцадмал байдал болон БНХАУ-ын далайн үйл ажиллагаа газар авч байгааг Кишида онцолсон байна.

Өмнөд Хятадын тэнгисийн байдлыг ЕХ нягт ажиглаж байгаа гэж Могерини мэдэгдэв. Мөн тэд уг асуудлыг олон улсын хуулийн хүрээнд зохицуулах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ