Номын санчдын сургалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-16 10:41:46
Булган /МОНЦАМЭ/ Үндэсний номын сан, Америкийн Монгол судлалын төв хамтран Булган аймагт орон нутгийн номын сангуудын хөтөлбөрийг баяжуулах, номын санчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор ирэх долоо хоногт сургалт зохион байгуулахаар болжээ.

Манай аймгийн хэмжээнд нийтдээ 50 шахам номын санч сумын болон сургууль, боловсролын байгууллагад ажилладаг. Номын санчдынхаа мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхээр энэ сургалт хамруулна. “Олон улсын нийтийн номын сангийн жишиг хөтөлбөр”, “Номын санч, мэдээллийн ажилтны мэргэжлийн ёс зүй” сэдвээр сургалт хийж, хэлэлцүүлэг зохиох юм гэж аймгийн төв номын сангийн эрхлэгч Ч.Баярмаа ярилаа.

Аймгийн хэмжээний номын сангийн номын фондыг энэ онд 25,0 сая төгрөгийн номоор баяжуулан үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна. Тус аймагт “Оюунлаг Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон нутгийн хөгжлийн сангаас 5,0 сая төгрөгийг номын сангуудад олгожээ. Мөн БСШУЯ-наас 20,0 сая төгрөгийг номын фонд баяжуулахад зарцуулсан байна.
 
М.Батжаргал
Холбоотой мэдээ