Жон Хантсман АНУ-аас ОХУ-д суух элчин сайдаар томилогдох бололтой
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Юта муж улсын захирагч байсан Жон Хантсманыг ОХУ-д суух элчин сайдаар томилохоор нэрийг нь дэвшүүлсэн тухай мягмар гарагт гаргасан Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.
ОХУ-д сууж буй одоогийн элчин сайд Жон Теффт-ийн бүрэн эрхийн хугацаа ирэх намар дуусгавар болох аж. Тэрбээр 5 дугаар сард ярихдаа "намайг Жон Хантсман орлож магадгүй" гэж байсан юм.
Өдгөө 57 настай Хантсман хятад хэлээр ярьдаг, 7 хүүхэдтэй. 2016 онд “Форбес” сэтгүүл түүний хөрөнгө чинээг 1 тэрбум доллар гэж үнэлсэн байдаг. 1992 онд тэрбээр 32 настайдаа АНУ-аас Сингапурт суугаа элчин сайдаар томилогдсоноор сүүлийн 100 жилийн түүхэн дэх хамгийн залуу элчин сайд болсон юм.
Ж.Хантсман Юта муж улсын захирагчаар 2005-2009 онд ажиллах хугацаандаа тус муж улсыг “бизнес эрхлэхэд хамгийн тохиромжтой” гурван муж улсын нэг болгож чаджээ.
Ерөнхийлөгч асан Б.Обама 2009 онд түүнийг БНХАУ-д суух элчин сайдаар томилж байв. Энэ албан тушаалд Ж.Хантсман 2011 оныг хүртэл ажиллажээ.

О.Барс