Гүнж Мако сүй тавихаа хойшлуулжээ

Дэлхийд | Нийгэм
adiyakhuu@montsame.mn
2017-07-07 14:11:52

ТОКИО./TASS/. Японы эзэн хаан Акихитогийн ач нарын хамгийн ахмад нь болох гүнж Мако өнөөдөр сүй тавихаа товлосноо хойшлуулсан тухай Хааны ордны хэрэг эрхлэх газар мэдээллээ.

Сүй тавихаа хойшлуулсан нь тус улсын баруун өмнөд нутагт байгалийн гамшиг болж байгаатай холбоотой ажээ. Тус бүс нутагт гурван өдрийн турш аадар бороо орж байгаагийн улмаас 6 хүн амиа алдаж, ихээхэн хэмжээний эвдрэл сүйрэл учирсан байна. Одоогийн байдлаар, Кюшү арал дахь Фүкүока болон Оита мужуудад 1000 гаруй хүн үерт боогдоод байгаа ажээ. Хэдэн арван хүн сураггүй алга болсон байна.  

Гүнж Масо сүй тавих гэж байгаа нь япончуудын хувьд томоохон үйл явдал юм. Түүний хурим ирэх онд болно гэж байгаа боловч яг хэдийд вэ гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Их сургуульд хамт сурдаг нэг курсын оюутан залуутай хуримаа хийснийхээ дараа Мако хааны гүнж гэгдэхээ больж, жирийн иргэн болох юм.

Б.Адъяахүү 
Холбоотой мэдээ