“Ляонин” хөлөг онгоц Хонконгт ирлээ

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2017-07-07 13:07:07

ХОНКОНГ./BBC/. Хятадын нисэх онгоц тээгч "Ляонин" хөлөг онгоц эх газраас анх удаа холдон явж, Хонконгт хүрэлцэн ирлээ. Уг хөлөг онгоц Их Британи улс Хонконгийг Хятадад шилжүүлэн өгсний 20 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцох ажээ.

Сүүлийн жилүүдэд Хонконгт улс төрийн нөхцөл байдал хурцдаж буй энэ үед “Ляонин” хөлөг онгоц дагалдаж буй гурван хөлөг онгоцны хамт ирсэн нь Бээжингийн зүгээс сүр хүчийг үзүүлж буй хэрэг гэж зарим ажиглагчид үзэж байна. “Ляонин” хөлөг онгоц ирсэн нь Хонконгт эсэргүүцлийн уур амьсгал даамжирч буйд сэтгэл түгшиж байгаа төв засгийн газрын эрх баригчдын гаргасан ер бусын шийдвэр гэж ВВС-гийн сурвалжлагч дүгнэлээ.

300 м урт уг хөлөг онгоцыг Хонконгийн оршин суугчид таван өдрийн туршид үзэх боломжтой аж.

“Ляонин” бол 1995 онд Украин улсаас 25 сая доллароор худалдаж авсан “Варяг” гэдэг хөлөг онгоцны суурин дээр барьсан хөлөг онгоц юм.

Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ