Өмнөговийн баяр наадмын тов хойшиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-29 16:19:00

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн баяр наадмын тов хойшилжээ.
Тус аймаг баяр наадмаа ирэх сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байсан юм. Монгол Улсын сонгуулийн дахин санал хураалт болох гэж байгаатай холбоотойгоор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар баяр наадмаа ирэх сарын 17, 18-ны өдрүүдэд хийхээр боллоо. 
Баяр наадмыг угтаж “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г тохижуулах, зүлэгжүүлэх, зарим газарт засвар хийх, морь барианы газарт тог цахилгаан, наадамчин олны аюулгүй байдлыг хангах, сүүдрэвч сандлыг засварлах дээвэрлэх зэрэг ажлыг хийж байна.
Мөн тус аймгийн нутаг буюу ялангуяа аймгийн Даланзадгад сумын орчинд ойр ойрхон бороо орж байгаа нь баяр наадамд ирэх хурдан морьд болон наадамчин олонд таатай байхаар нөхцөл бүрдсээр байгаа юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ