Тариалалт 70 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-15 11:24:16
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт тариалалтын явц 72.6 хувьтай байна гэж ХХААГ-аас мэдээллээ. Тус аймгийн хэмжээнд 2017 онд 10 сумын нутагт үр тарианы 20 аж ахуйн нэгжийн 22 тариа бригадад 43.9 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ. Үүний 26.9 мянган га нь уриншид, үлдсэн талбайд хаврын хагалгаагаар тариалахаар төлөвлөсөн байна.
Одоогоор тариалалтын явц 9 сумын нутагт үр тарианы 23 аж ахуйн нэгж, тариа бригад 31.9 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы төлөвлөгөөт тариалалт 72.6 хувьтай үргэлжилж байгаа юм. Тодруулбал, улаан буудай 16.5 мян.га, гурвалжин будаа 5.5 мян.га, эмийн ургамал 1,5 мян.га, тосны ургамал 5.7 мян.га, малын тэжээл 1.5 мян.га, ногоон буурцаг 1 мянган га-д тариалаад байна.
Харин төмс 128.2 га-д, бусад хүнсний ногоог 45.6 га-д тариалж, тариалалт  44.4 хувьтай байгаа юм.  
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ