Ойрын хоногуудад нийт нутгаар сэрүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-06 00:45:06
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Зуравдугаар сарын 05-наас 12-н хүртэлх хугацаанд Төв аймгийн ихэнх нутгаар салхитай сэрүүхэн байна.

 

Зуравдугаар сарын 05-ны өдрийн 20 цагаас 06-ны өдрийн 20 цаг хүртэл Төв аймгийн нутгаар үүлшинэ, шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 хэмийн дулаан, хөрсөн дээр сулхан цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм байна. Бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэмийн дулаан байна.

 

Зуунмод хот орчмоор үүлшиж бороо орох бөгөөд борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө сэрүүсч 6-8 хэм, өдөртөө 16-18 хэмийн дулаан байна.  

 

Цаашид зуравдугаар сарын 6-нд зүүн, 08-09-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 12-13-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүсэх ба дундуур дулаарч, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэмийн дулаан байна. Харин бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэмийн дулаан байна гэж Төв аймгийн УЦУОША-ны Цаг агаарын синоптик инженер О.Оюунцэцэг хэллээ.
 

Т.Есүхэйтөмөр

 

 
Холбоотой мэдээ